ГАДААДАД СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Хамрах хүрээ:

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан суралцагчид хамрагдана.

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн бакалаврын зэргийн үндсэн хөтөлбөрийн  суралцагчдад сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийн зээл олгоно.

Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын хаягт  байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд сангийн хөрөнгөөр суралцахгүй.

Сурах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл”“Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д заасан мэргэжил байна /Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings", эсхүл "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй/.

Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага:

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Хүсэлт (баталсан маягтын дагуу)

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:

  • Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсхүл захидлын хуулбар; (урилга англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна);
  • Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж буйг нотолсон албан бичиг; (албан бичиг англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна).

3. Англи хэл дээр суралцах тохиолдолд хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй IELTS-ийн 7.0 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 94 буюу түүнээс дээш оноотойг батлах баримт бичиг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбар

4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

5. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/

6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/

  • Хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн дүнгийн хуулбар;
  • Хэрэв их, дээд сургуулийн оюутан бол сүүлийн улирлын дүнгийн хуулбар.

7. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар /Заавал биш/

8. Бусад /Суралцах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт, намтар/

  1. Сонгон шалгаруулалт:
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна.
  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цахимаар хүлээн авна.

Чухал хугацаа:

1

Сонгон шалгаруулалтын зар байрших хугацаа
2024.05.16-наас 2024.06.14

2

Бүртгэл нээгдэх /баримт бичиг оруулж эхлэх хугацаа/
2024.06.14-ний 00:00 цаг

3

Бүртгэл хаагдах /баримт бичиг хүлээж авах систем автоматаар хаагдана/
2024.06.20-ны 23:59 цаг

4

Баримт бичгийн бүрдлийн үр дүнг БШУЯ болон БЗС-гийн цахим хуудсанд зарлах
2024.06.24

5

Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт
2024.06.26

6

Сонгон шалгаруулалтын нэгдсэн үр дүн зарлах
2024.06.27

Анхааруулга:

Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул зохицуулалтаа оновчтой хийхийг танд зөвлөж байна. Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу /хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй/.

Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар тухай бүр мэдээлнэ. Иргэдэд хувийн e-mail хаягаар нь мэдээлэл, үр дүн илгээгдэнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлана уу.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!